Artify Brand
Ногоон барилга гэж яг юу вэ?
All News
Oct 9, 2026

Ногоон барилга гэж яг юу вэ?

Ногоон барилга гэж яг юу вэ? Олон улсын хэмжээнд ногоон барилгын санхүүжилтын цар хүрээ өсөн нэмэгдс...

Ногоон барилга гэж яг юу вэ? Олон улсын хэмжээнд ногоон барилгын санхүүжилтын цар хүрээ өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед Монгол улсад татан төвлөрүүлсэн ногоон барилгын санхүүжилт зогсонги байдалтай хэвээр байна. Ногоон барилга гэхээр бидний толгойд хамгийн түрүүнд байгальд ээлтэй, нарны эрчим хүчтэй, ногоон байгууламжийн төлөвлөлт өргөн гэх мэт мэдрэмж төсөөллүүд буудаг. Тэгвэл ногоон барилга гэж яг юу вэ? Үүнд хэд хэдэн голлох үзүүлэлтүүд бий:

  1. Хог хаягдлаа ангилан ялгасан уу?

  2. Ашигласан бараа матеиалыг үйлдвэрлэх явцад байгаль хамгаалсан уу?

  3. Эрчим хүчний хэмнэлттэй юу?

  4. Байгалийг бохирдуулдаг бүхий л үйл ажиллагаанд бууруулах ямар арга хэмжээ авсан бэ?

  5. Цэвэр усыг шийдсэн үү?

  6. Усны хэрэглээг хэмнэсэн үү?

  7. Агаарын чанарын асуудлыг шийдсэн үү? гэх мэт... Тэгвэл LEED, EDGE гэх мэт Олон улсын Ногоон гэх үзүүэлэлтйиг тодорхойлогч байгууллагууд юуг шаарддаг вэ? Аль ч шаардлагыг судалсан дулаалга гэх гол ойлголтоос эхэлдэг. Учир нь эрчим хүч үйлдвэрлэх явцад гардаг хортой хэрэглээг бүх талаас бууруулах зорилготой юм. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүч буюу нар эсвэл салхины цахилгаан станцын хэрэглээг дэмжин зорилготой: Байгальд ээлтэй гээд бид бусад эх үүсгэвэрээ халаад зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээг хангах боломж одоогоор хомс байна. Гэхдээ энэ "ИРЭЭДҮЙ" гэдэг нь ҮНЭН. Эрчим хүчний хэмнэлт. Халаалт болон хөргөлт нь барилгын хамгийн их эрчим хүч зарцуулдаг хэсэг бөгөөд үүнийг үр дүнтэй зарцуулах шийдлийг нэвтрүүлсэн байсан цагт л эрчим хүчний хэмнэлтийн тухай яриа цааш үргэлжлэх боломжтой. Үүнийг шийдэж чадаагүй бол ногоон гэх тухай ойлголт байхгүй гэж ойлгож болно. Пассив барилга гэдэг ойлголт нь нэг их алдартай биш боловч энэ нь салбарын ОРГИЛ нь гэж ойлгож болно. Хэрэв тухайн барилга пассив бол бусад шаардлагуулыг бүгдийг нь хангасан гэж ойлгож бас болно. Эдгээр нь маш өргөн хүрээний сэдэв бөгөөд цаашид үргэлжлэн хэсэг бүрийг онцолж товч тодорхой ойлголт өгөхийг хичээх болно.

  8. Байгальд ээлтэй ногоон барилга гэхэд анхаарах хүн цөөн байсан боловч бодит хэрэгжүүлэлтийн үр дүнд "Энэ бол асар их хэмжээний тав тух, тансаг байдал юм" гэдгийг ойлгож эхэлсэн цагаас эхлэн дэлхийн томоохон барилгын салбарынхан үүнийг эрчимтэй сонирхох болсон.

  9. Артифай: Барилгын төслийг хөгжүүлэгч, зөвлөх үйлчилгээний компани

  10. Барилгын салбар хаана, хэзээ, хаашаа? Сансарын технологи барилгын салбарт нэвтэрнэ