Artify Brand
Зөвлөх үйлчилгээ
Бүтээгдэхүүн рүү буцах

Зөвлөх үйлчилгээ

Машин авч өгөөд “Одоо тогтвортой ажиллаарай” гэсэн хүн чинь ажлаасаа гараад явчихсан уу?

ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ИЖИЛ АСУУДЛУУД ДАВТАГДСААР БАЙНА УУ?

Нэг л төрлийн алдаа, асуудал дахин дахин гарсаар байна уу?

Эсвэл байгууллагын тань хамаг чухал шийдвэрүүд ганцхан ажилтнаас хамааралтай байна уу?

Машин авч өгөөд “Одоо тогтвортой ажиллаарай” гэсэн хүн чинь ажлаасаа гараад явчихсан уу?

Энэ бүхэн зөвхөн танай байгууллагад тохиолдож байгаа асуудал биш.

Барилгын салбарын олон байгууллагад тулгардаг нийтлэг асуудал. Гол шалтгаан нь ихэнхдээ ажилтнуудын ур чадварт бус, байгууллагын үйл ажиллагааны процесс, удирдлагын тогтолцоонд байдаг.

Ажилтан солигдоход байгууллагын үйл ажиллагаа доголдож, өмнө нь шийдвэрлэсэн асуудал дахин үүсэж, нэг хүний туршлага, мэдлэгээс бүхэл бүтэн төслийн амжилт хамаардаг бол үүнийг өөрчлөх шаардлагатай.

Байгууллага хүнээс хамааралтай биш, системд суурилсан байх ёстой.

ARTIFY компани барилгын төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад зориулсан Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

Бид барилгын төслийн онцлог, оролцогч талуудын уялдаа холбоо, шийдвэр гаргалт, мэдээллийн урсгал болон ажлын процессуудыг судалж, байгууллагын үйл ажиллагааг илүү оновчтой, хяналттай, тогтвортой болгох шийдэл боловсруулдаг.

БИД ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

01. Одоогийн процессын судалгаа | 7 хоног

Байгууллагын одоогийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, ажил үүргийн хуваарилалт, мэдээллийн урсгалыг судалж, давхардал, доголдол, эрсдэлтэй хэсгүүдийг тодорхойлно.

02. Процессын сайжруулалт | 7 хоног

Судалгааны үр дүнд үндэслэн ажлын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоо, шийдвэр гаргах дараалал, хяналтын механизмыг сайжруулсан процесс боловсруулна.

03. Шинэчилсэн процессыг нутагшуулах | 6 сар

Боловсруулсан процессыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжилтийг хянах, шаардлагатай тохируулга хийх замаар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

04. Хэрэгжиж буй төслийн хөгжүүлэлт | 1 сар

Одоогоор хэрэгжүүлж буй төслийн концепц, төлөвлөлт, бүтээгдэхүүний үнэ цэн, зах зээлийн өрсөлдөх чадварыг үнэлж, сайжруулах боломжуудыг тодорхойлно.

05. Нэгдсэн ойлголт, сургалт | 1 сар

Төслийн зорилго, зах зээлийн байр суурь, бүтээгдэхүүний онцлог, байгууллагын стратегийг удирдлага, инженерүүд, борлуулалтын баг болон бусад оролцогч талуудад нэгдсэн ойлголт болгон хүргэх сургалт зохион байгуулна.

Сайн ажилтантай байх чухал. Харин сайн ажилтан солигдсон ч хэвийн ажилладаг тогтолцоотой байх нь түүнээс ч чухал.

ARTIFY | Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ

777-101-55
www.artify.mn

Амьдралын чанарыг урлана.

Зөвлөгөө авах

Манай инженерийн багтай холбогдон төслийнхөө шаардлагад нийцсэн шийдлийг тооцоолуулна уу.

Мэргэшсэн инженерийн тооцоолол
Чанарын өндөр стандарт, баталгаа
Шуурхай дэмжлэг, үйлчилгээ
Шийдлүүд

Бусад шийдлүүд

Давтагдашгүй хийцлэл
Давтагдашгүй хийцлэл logo

Давтагдашгүй хийцлэл

Барилга, бүтээн байгуулалтын салбарт төслийн донж маяг, хийцийн ялгарал, архитектурын элемент, уран баримал, дахин давтагдашгүй хийцлэл гэх мэт зүйлсээрээ нэр хүнд, брэндийн ялгарлын хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Zehnder – Халаалт, агаар сэлгэлтийн ухаалаг шийдэл
Zehnder – Халаалт, агаар сэлгэлтийн ухаалаг шийдэл logo

Zehnder – Халаалт, агаар сэлгэлтийн ухаалаг шийдэл

Халаалт, агаар сэлгэлтийн ухаалаг шийдэл “Zehnder” брэнд албан ёсны дистрибьютер эрхтэйгээр танд хүрч байна.

Мастеркласс сургалт
Мастеркласс сургалт logo

Мастеркласс сургалт

Салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мастеркласс хөтөлбөр: Удирдлага, инженер, борлуулалт /оффис/.