Artify Brand
Барилгын төслийн Девелопер гэж хэн бэ?
Бүх мэдээ
2026 оны 10-р сарын 25

Барилгын төслийн Девелопер гэж хэн бэ?

БАРИЛГЫН ТӨСЛИЙН ДЕВЕЛОПЕР ГЭЖ ХЭН БЭ? Бид барилгын салбарт захиалагч, гүйцэтгэгч гэх нэршлийг хэрэ...

БАРИЛГЫН ТӨСЛИЙН ДЕВЕЛОПЕР ГЭЖ ХЭН БЭ?

Бид барилгын салбарт захиалагч, гүйцэтгэгч гэх нэршлийг хэрэглэж заншсан. Харин сүүлийн жилүүдэд олон улсын жишгээр төсөл хөгжүүлэгч буюу девелопер гэх ойлголт түгээмэл болж байна.

Тэгвэл захиалагч, девелопер хоёрын ялгаа юу вэ?

Девелопер гэдэг нь зүгээр нэг барилга бариулах захиалагч биш юм.

Зах зээлийн судалгаанаас эхлээд зорилтот хэрэглэгчээ тодорхойлох, тэдний хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай концепц боловсруулах, төслийн санхүүжилт, төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, чанар, хугацаа, төсвийн хяналт, цаашлаад маркетинг, борлуулалтын бодлого хүртэлх бүхий л үйл ажиллагааг цогцоор нь удирдах тухай ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, девелопер барилга бариулах биш, үнэ цэнтэй бүтээгдэхүүн бүтээхэд төвлөрдөг.

Харин “Би захиалагч нь байна. Миний хэлснээр хий” гэх хандлага өнөөдрийн өрсөлдөөнт зах зээлд дэндүү хоцрогдсон.

Барилгын төсөл амжилттай хэрэгжих эсэх нь зөвхөн барилга угсралтын чанараас хамаарахгүй. Юу барих, хэнд зориулж барих, ямар үнэ цэн санал болгох, хэрхэн борлуулах зэрэг шийдвэрүүд төслийн үр дүнг тодорхойлдог.

Тиймээс төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд захиалагчийн сэтгэлгээнээс төсөл хөгжүүлэгчийн сэтгэлгээнд шилжих шаардлагатай байна.

Та өмнө нь ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаад одоо өөрийн төслийг хөгжүүлж эхэлсэн үү?

Тэгвэл барилга барих туршлагаас гадна зах зээл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү, маркетинг, борлуулалт, төслийн нэгдсэн удирдлага зэрэг цоо шинэ сорилтуудтай тулгарч байгаа байх.

Констракшн компаниас девелопер компани руу шилжиж байгаа бол ARTIFY-ийн төсөл хөгжүүлэлт, удирдлагын зөвлөх үйлчилгээ танд зориулагдсан.

ARTIFY | Төсөл хөгжүүлэлт, удирдлагын зөвлөх үйлчилгээ

777-101-55

Амьдралын чанарыг урлана.