Artify Brand
Дулаан алдагдал гэж юу вэ?
Бүх мэдээ
2026 оны 10-р сарын 9

Дулаан алдагдал гэж юу вэ?

Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг. Тиймдээ ч барилгын дулаалгын хувьд ихэнх улс орнуудаа...

Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг. Тиймдээ ч барилгын дулаалгын хувьд ихэнх улс орнуудаас илүү. Гэхдээ энэ нь хангалттай гэсэн үг биш. Бид барилгын дулаалгын 30% нэмэгдүүлж үзэхэд үнэхээр гайхалтай ялгаатай үр дүнгүүд харагдаж эхэлнэ.

Хэрэв бид барилгыг хангалттай сайн дулаалаад, агаарын битүүмжийг маш сайн хийчихвэл оргил хүйтний үе буюу 12-1-р сараас бусад сард бараг огт дулаан хэрэглэхгүй. Яагаад гэж үү? Одоо хамгийн сонирхолтой хэсэг. Бид өдөр тутмын амьдралдаа маш их дулаан үйлдвэрлэдэг. Хоол хийх, хувцас индүүдэх, зурагт үзэх гэх мэт. Дулааны алдагдлыг маш бага болгож чадсан цагт эдгээр эрчим хүчийг хэмжих боломж бий болдог бөгөөд энэ нь гэр бүлийн хэрэгцээг хангаж чаддаг.

Гэхдээ үүнд нэг анхаарах маш чухал зүйл бий. Хэрэв огт агаарын алдагдалгүй юм бол агаар маш хурдан бохирдоно, агаарыг хэрхэн сэлгэх вэ? Хэрэв бид уламжлалт агаар сэлгэлт хийх эсвэл цонх онгойлговол барилгын тэр их үнэ цэн шингээж хийсэн дулаалга ямар ч хэрэгцээгүй болно. Иймд дулаалгын чанар маш сайн гэж зорьж байгаа бол Дулаан солилцууртай агаар сэлгэлт буюу ERV системийг заавал хамтад нь төлөвлөх шаардлагатай. Байшингийн дотор дулаан болон чийгшлийг 90-95% хүртэл хэмнэх боломж бий. Пассив хаус яг л энэ зарчмын дагуу ажилладаг.

Артифай: Барилгын төслийг хөгжүүлэгч

Төсөл хөгжүүлэлтийн зөвлөх үйлчилгээ авах бол бидэнтэй холбогдоно уу