

“Барилгын салбар бол олон салбарын мэдлэг, технологи, ур чадвар нэгддэг өргөн хүрээний орон зай. Салбарын шилдэгүүд нэгдэх талбар нь Артифай байхыг зорьдог.”
Founder & CEO:Munkhchuluun S.
Иргэний барилгын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин

Инженерийн ур ухаан, төслийн удирдлагын практик туршлага
Мөнхчулуун Сүхбаатар нь иргэний инженер мэргэжилтэй, барилгын салбарт +15 жилийн туршлагатай инженер, төслийн удирдлагын мэргэжилтэн юм. Тэрээр мэргэжлийн карьерынхаа туршид барилгын талбайн инженерээс эхлэн захиалагчийн хяналтын инженер, ерөнхий инженер, төслийн удирдлагын газрын захирал, гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж, барилгын төслийн бүхий л үе шатанд практик туршлага хуримтлуулсан.
Түүний ажилласан төслүүдэд Гэгээнтэн цогцолбор хотхон, Romana Residence, SS Garden, Active Garden, Гэрлүг Виста зэрэг томоохон төслүүд багтдаг. Эдгээр төслүүдийн хүрээнд барилга угсралтын ажил, инженерийн шийдэл, чанар гүйцэтгэл, төсөв, материал хангамж, туслан гүйцэтгэгчдийн удирдлага, улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг олон чиглэлээр ажилласан туршлагатай.
Удирдлагын түвшинд ажиллах хугацаандаа төслийн хэрэгжилтийг инженерчлэлээс гадна санхүү, нөөцийн удирдлага, процесс, байгууллагын менежмент болон хэрэглэгчийн хэрэгцээтэй уялдуулан авч үзэхийг чухалчилж ирсэн. Мөн инженер, борлуулалтын ажилтнуудын мэргэжлийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр зохион байгуулж, өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа салбарын дараагийн үеийн мэргэжилтнүүдэд түгээхэд анхаарч ажилладаг.
2024 онд Артифай Делакс ХХК-ийг үүсгэн байгуулж, олон жилийн инженерчлэл, төслийн удирдлага, материал хангамж, менежментийн туршлагаа нэгтгэн, барилгын салбарт илүү чанартай, үр ашигтай, хүний хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор ARTIFY-ийг удирдан ажиллаж байна.
Тэрээр 2019 онд “Мэргэшсэн инженер”, 2020 онд “Мэргэшсэн төсөвчин”-ий зэргийг хамгаалсан салбарын жинхэнэ эксперт юм.
Мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн зэрэг
+15 жилийн бодит туршлага
Талбайн инженерээс эхлэн ерөнхий инженер, захиалагчийн хяналт, гүйцэтгэх захирал хүртэлх бүх үе шатны практик туршлага.
Мэргэшсэн инженер (2019)
Барилга байгууламжийн бүтээц, техникийн шийдэл, стандартын дагуу төсөл хэрэгжүүлэх мэргэжлийн зэрэг.
Мэргэшсэн төсөвчин (2020)
Төслийн хөрөнгө оруулалтын оновчлол, үнийн бодлого, төсөв тооцооны өндөр нарийвчлалтай удирдлага.
Инженерийн ур ухаан & Инновац
Швейцарын Zehnder ухаалаг агаар сэлгэлт, ховор захиалгат хийцлэл, амьдралын чанарыг эрхэмлэсэн шийдлүүд.
Хэрэгжүүлсэн томоохон төслүүд
Romana Residence
Орон сууц • Худалдаа үйлчилгээ • Оффис
Gegeenten Complex
Хоол үйлдвэрлэл • Орон сууц • Худалдаа үйлчилгээ • Кино театр • Оффис
Olympic Residence
Тансаг зэрэглэлийн 99 айлын орон сууц • 4 блок барилга
SS Garden
Нөөц цахилгаан үүсгэвэрийн шийдэлтэй тансаг зэрэглэлийн пентхаус төсөл • Хурын ус ашиглалтын систем
Gerlug Vista
Талст хэлбэртэй 8 блок
Active Garden
Тарпец хэлбэртэй, үйлчилгээтэй 8 блок
